Энэ блог хэр бэ?

воскресенье, 17 апреля 2016 г.

"Орчин цагийн монгол хэл" хэмээх сурах бичиг нь цахим сүлжээний ачаар хоёр дох удаагаа хэвлэглээд удаагүй байгаа билээ.





ОХУ-д монгол хэлийг Москва, Санкт-Петербург, Элиста, Чита, Хабаровск, Улаан-Үд гээд цөөн хэдэн хотод л сурах болмжтой. Эдгээрээс зарим газарт нь эртний монгол түүхэн сурвалж бичгүүдийг унших чадвартай орчуулагчдыг бэлддэг тул орчин цагийн монгол хэлийг огт үздэггүй байна. Тиймээс Буриад Улсын Их Сургуулийн Төв Азийн Хэл Судлалын багш болох Б.Д.Бальжинимаева болон С.Б.Бухоголова нарын бүтээсэн энэхүү сурах бичиг маш онцгой юм. 

Анхны хэвлэлийг нь 6 жилийн өмнө БУИС-иас эрхлэн гаргаж байжээ. Түүнээс 1 жилийн дараа буюу 2011 онд энэхүү сурах бичиг Алс Дорнодын орон нутгийн их дээд сургуулийн номнуудын уралдаанаас тэргүүн шагналыг хүртсэн байна. Сурах бичиг нийт 40 хэсгээс бүрдэх бөгөөд үүнд: авиазүй, зөв бичгийн дүрэм, дасгалууд болоод олон төрлийн унших ба ярианы соёлд суралцах материалууд оржээ. Энэ номыг зөвхөн хэл шинжлэлийн хүмүүст бус, орчин цагийн монгол хэлийг сурах хүсэлтэй хэн бүрт зориулсан билээ. Үг хэллэг, уншиж ойлгох, орчуулах, бичих зэргийг номоос сурч болно. Уг номыг бүтээхэд аргазүй ба хэл шинжлэлийн арвин их материал, гадаад дотоодын сурах бичгүүд, мөн Д.Д.Амоголонов, Т.А.Бертагаев, З.К.Касьяненко, М.Н.Орловская, В.И.Рассадин, Г.Д.Санжеев, Л.Г.Скородумова, С.М.Трофимова гэх мэтчилэн олон эрдэмтдийн эрдмийн ажлуудыг ашиглажээ.
"Монгол хэл Оросод гэлтгүй дэлхийд ч содон хэлний тоонд орох тул монгол хэлийг сурах сонирхолтой хүн тийм ч олон биш, тиймээс сурах бичиг хэвлэгдэх нь ч цөөн. Тэглээ ч энэ номын зохиогчид үнэхээр сайн, монгол хэл сонирхогчдод их тустай ажлыг хийжээ" хэмээн нэгэн уншигч эерэг сэтгэгдэлээ үлдээжээ.
2011 онд сурах бичигт дагалдуулж сорил дасгалуудтай номыг гаргасан юм. Тест сорил болгонд зөв хариултыг тайлбарын хамтаар тусгажээ.
Ингээд хэдэн жилийн хугацаанд сурах бичиг маань бага багаар ховор олдоцтой ном болсон аж. Дахин хэвлэх шаардлага байсан боловч эдийн засгийн хэцүү нөхцлийн улмаас хойшлогдсоор байв. Үүнийг Wechat цахим сүлжээн дэх "Агуу Монгол минь мандтугай" хэмээх өвөрмонголчуудын холбооны гишүүд анхааралдаа авчээ.
"Алс холын Орос оронд хэн нэгэн нь монгол хэлийг сонирхож, сурахыг хүсэж байна гэсэн мэдээ өвөрмонголчуудыг ихэд гайхшруулсан ба баярлуулсан. Тиймээс тэдний хувьд энэ номын хэвлэлд хувь нэмэрээ оруулах нь суварга босгосоноос ч илүү буян үйлдсэн хэрэг болно гэхэд хилсдэхгүй дээ" хэмээн номын зохиогч Б.Д.Бальжинимаева тэмдэглэлээ. Ингээд маш богино хугацаанд өвөрмонголчууд хандивын аян зохиогоод хэрэгтэй хэмжээний мөнгийг цуглуулж чаджээ. Гэвч түүгээр зогссонгүй хандиваас илүү гарсан мөнгийг Улаанбаатар дах асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд цагаан сарын бэлэг авахад зарцуулжээ.

Аудио дискний бичлэгийг хийхэд туслалцаа үзүүлсэн Д.Дашибалов, О.Уянга, Р.Самбууням, З.Мөнх-Эрдэнэ нарт талархал илэрхийлье.

Энэ статья орос хэлэн дээр http://1muxaa.blogspot.ru/2016/04/blog-post.html

Комментариев нет:

Отправить комментарий